Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2019 оны 03 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Зэлтэр, Ерөө, Туул голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 8 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 254-270 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 203-224 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй бохирдолгүй байлаа.
Зэлтэр гол, Зэлтэр голын Түшиг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 172.8 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Дулаанхаан хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127.5 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 720.9 мг/л, ХА-аас давсан бохирдолгүй байна
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.6 |
0.03 |
0.001 |
0.011 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
6.95 |
1.7 |
5.0 |
0.28 |
0.008 |
0.035 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
7.70 |
2.8 |
2.2 |
0.08 |
0.009 |
0.031 |
4 |
Орхон – Шаамар |
7.84 |
3.4 |
1.3 |
0.10 |
0.007 |
0.032 |
5 |
Орхон – Сүхбаатар |
7.40 |
0.9 |
0.1 |
0.06 |
0.006 |
0.005 |
6 |
Зэлтэр-Зэлтэр |
- |
- |
2.0 |
илрээгүй |
0.001 |
0.046 |
7 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
0.6 |
0.04 |
0.004 |
0.091 |
8 |
Туул-Орхонтуул |
- |
- |
1.4 |
0.02 |
0.004 |
0.028 |
|
MNS 4586:98 |
|
|
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2019 оны 03 дугаар сарын 11-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 77.8%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2019 оны 03 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орж |
7.07 |
34.6 |
25.00 |
129.6 |
42.7 |
0.906 |
34.76 |
0.026 |
1.66 |
77.8 |
Гарч |
7.46 |
28.4 |
19.84 |
28.8 |
9.6 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Зэлтэр, Ерөө,Туул голууд маш цэвэр байлаа.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгэний чанар 77.8% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 28.8 мгО/л буюу ХА-аас 1.44 дахин, нийт азот ХА-аас 2.43 дахин их агуулагдаж байлаа.
Агаарын шинжилгээ: Агаарын чанарын 1-р харуулын 03-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.013 мг/м3, хамгийн их нь 0.027 мг/м3 нийт тоосны дундаж агууламж 0.087 мг/м3, хамгийн их нь 0.379 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.062, хамгийн их нь 0.107 байсан бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна. Сүхбаатар суманд агаарт MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас PM10 тоосонцор 3-р сарын 04-ний өдөр 1.07 дахин давж бага зэргийн бохирдол үүссэн байна.
Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.017 мг/м3, хамгийн их агууламж 0.030 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын техникч М.Аягүл